Сонгуулийн тойргийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталж, нэр дэвших горилогчид хөдөлгөөнд орж эхэллээ. Тэд оноос өмнө шийдээ гаргаж, төрийн албаа “өгсөн ” байх хуулийн заалттай. Нэр дэвшихээр ажлаа өгч буй хүмүүсээс анхаарал татах эрхмүүдийн нэг бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр юм. Тэрбээр , ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа өнөөдөр өгч, Ерөнхийлөгч түүнийг чөлөөлөхөөр болжээ. Энэ талаар эх сурвалж " Ж.Энхбаярыг одоогийн үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхөөрөө авч үлдэнэ. Тодруулбал, түүнийг сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр томилох аж. Ж.Энхбаярын хувьд ирэх сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшинэ гэх товтой байгаа" аж.