Мобиком корпорациас нийслэл хотын иргэдэд шинэ жилийн баярын халуун дулаан уур амьсгал оруулахаар “Дулаан автобус”-аар үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Тодруулбал, хэний ч нүдэнд содон, бас өнгөлөг гоёл чимэглэл бүхий хоёр давхар улаан автобус арванхоёрдугаар сарын 29-нийг дуустал Офицер–5 шар чиглэлд өдөр бүр 07:00-22:00 цагийн хооронд зорчих аж.
Жолооч нь сантагийн хувцсаар гоёсон дэргэдээ цасан охинтойгоо явах уг автобус өдөрт дунджаар 500 орчим хүнд үйлчилж байгаа бөгөөд орж ирсэн зорчигч бүрдээ мэндчилгээний хуудас, мөн нэг азтай хүнд ууттай бэлэг өгч байгаа гэнэ. Мобиком корпораци "Дулаан автобус" аянаа ийнхүү хоёрдахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байсан билээ.