Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 19 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14604 хүрсэн бөгөөд нийслэлд 11782, орон нутагт 2817 бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-өөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны мэдээллээр, улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 59 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 36 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж, харин гэрийн хяналтад есөн хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5269 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3602, 5-9 насны 1863 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Тиймээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс сэргийлээрэй. 

Сэтгэгдэл үлдээх