Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу гуравдугаар 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэл нээн, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай эхлүүлснээ мэдэгдсэн. Мөн үүнтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Мэдээж 1.3 сая ам.долларын авлигын хэрэгтэй холбоотой 894 хуудас баримт нотолгоо, хоёр цагийн бичлэгийг шинжлэн судлахад цаг хугацаа шаардлагатай нь ойлгомжтой.
Авлигатай тэмцэх газар одоогоор зургаан хүнээс мэдүүлэг авч, гурван баримтад үзлэг хийн, аж ахуйн нэгж, байгууллагаас таван удаагийн лавлагаа авсан ба арилжааны долоон банкаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн шүгэл үлээж АТГ-т гардуулсан зузаан баримтууд, санхүүгийн ул мөрийг мөрдөн байцаагчид олж тогтоох ч гэлээ хамгийн гол гэрч болох А.Амундрагийн мэдүүлэг хамгаас чухал. Тиймдээ ч АТГ "Байгаа улсынхаа Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны хүсэлтээ илгээ" гэдэг нь гэрчийн хамгаалалтад авна гэдэг агуулга уншигдаж буй юм.
Сэтгэгдэл үлдээх