ГЕГ: Тусгай зөвшөөрөлгүй "Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн гурван төрлийн 1483 ш тариа хураан авсан

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрчээ. Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн гурван төрлийн нийт 1483 ширхэг тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм.

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.

Сэтгэгдэл үлдээх