Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.

Түүнчлэн:

  • Асаргааны тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг есдүгээр сарын 15, 24-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг есдүгээр сарын 15, 24-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг есдүгээр сарын 15, 24-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 24-нд
  • Насны хишгийг есдүгээр сарын 24-нд олгох ажээ. 

Үүнээс гадна: 

  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг есдүгээр сарын 15-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд
  • Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд олгохоор тогтсон байна.

Сэтгэгдэл үлдээх