Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийг шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж байна.
2026 оны дөрөвдүгээр сард эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноосон.
Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм. Харин шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг ийнхүү өнөөдөр хянан хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх