Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ. 

“Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг. Голомт банкны тухайд ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, шударга байдлыг бэхжүүлж, хамтран ажиллахад таатай орчныг бүрдүүлэн ажилласан нь олон улсын түвшинд тав дахь жилдээ баталгаажсан тул энэхүү хүндтэй батламжийг “Great Place to Work”-ийн бүс нутгийн төлөөлөгчид гардууллаа. Мөн “Great workplaces summit” арга хэмжээний үеэр Голомт банк “Ажиллахад таатай газар” болсон туршлагаасаа хуваалцсан юм.

Хосе Карлос “Great Place to Work”-ийн Азийн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал

 

“Бид байгууллагыг үнэлэхдээ нарийвчилсан, цогц судалгааг хийдэг бөгөөд байгууллагын үйл ажиллагааны 60 үзүүлэлтээр нэг бүрчлэн нягтлан судалж үздэг. Эдгээр олон үзүүлэлт шалгуурыг бүрэн хангаж, албан ёсны батламж гардан авахын тулд тухайн байгууллагын гүйцэтгэлийн түвшин маш өндөр байх шаардлагатай.  Батламж гэдэг бол байгууллагын бодит гүйцэтгэл, амжилтыг хүлээн зөвшөөрч буй хүндтэй баталгаа юм. Тэгвэл Голомт банк энэхүү өндөр шалгуурыг бүр таван жил дараалан амжилттай хангаж байгаа нь үнэхээр бахдам бөгөөд гайхалтай амжилт юм.”

Г.Уянга Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал

 

“Анх Голомт банк энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж байхад бидний оноо 80 хувиар эхэлж байлаа. Жил ирэх тусам оноогоо нэмэгдүүлж, 2026 оны байдлаар 92 хувийн үр дүнтэйгээр “Ажиллахад таатай газар”-ын үнэлгээг авч байна. Голомт банкны үнэлгээ 2025 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд “Ажиллахад таатай газар”-ын судалгаа авсан байгууллагуудаас 10 гаруй хувиар өндөр үзүүлэлттэй гарч, харин азийн бүс нутгийн байгууллагуудтай эн зэрэгцэж ирлээ. Энэ жилийн үр дүнгийн тухайд азийн байгууллагуудаас даруй хоёр хувиар дээшилсэн амжилт гаргалаа. Энэхүү амжилт бол Голомт банкны засаглал, бизнес, менежмент, хүний нөөцийн бодлого болон ажилтнуудтайгаа олон талаас нь хамтарч ажилласны бүтэн жилийн үр дүн ийнхүү бодитоор үнэлэгдэж байгаад баяртай байна.”

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хөнлөнгийн үнэлгээнд хамрагдсанаар цаашлаад байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар чухал алхмуудыг тодорхойлоход ач холбогдолтой юм.

 

Дэлхийн жишиг Монголын банк

 

 

Сэтгэгдэл үлдээх