Хүн төрөлхтний өв уламжлал ,ёс заншил нь газар нутаг байгалийн зохилдлогоос хамаараад янз бүр байдаг. Үнэндээ хүн гайхаж биширмээр, цочирдож уулга алдмаар, бүр дуурайж сурч авмаар ёс заншлууд дэлхийн олон оронд байдаг.
Японы түүх соёлд ч эрт үеэс эхэлсэн гайхалтай ёс заншлууд түүхийн нугачаа бүрт өөрчлөгдөн шинэчлэгдсээр өдгөөтэй золгожээ.
Гэйшя буюу эртний бүжигч ,дууч эмсийн тухай судалгаа хийж байхад Мико/巫女/ ,Роү эй /朗詠/ гэсэн үгнүүд нэлээд гардаг. Тэгвэл энэ удаа Роү эй/朗詠/ буюу японы уртын дууны талаар жаахан судлаж үзэв. Эртний сүм хийдүүдэд болох баяр ёслол ,эзэн хааны ордон хийгээд гадаад улс орноос ирсэн зочин төлөөлөгч нарыг хүлээж авах зэрэг хүндэтгэлийн ёслол арга хэмжээнүүдэд ихэвчлэн Роү эй /朗詠/ г дуулдаг аж.
Нийлмэл ханзыг задлаж үзвэл /朗/ろう/Роү нь гэрэл гэгээ , гэрэлтэх, тодрох,тодорхой болох гэсэн утгаар,/詠/えい、うたい/ Эй нь дуу хоолойгоо сунгаж уртаар дуулах гэсэн утга агуулгатай юм байна.Тийм болохоор уртын дуу гэж орчуулах нь зөв болов уу гэж бодно.Гэхдээ цаг хугацаа ,тухайн үеийн нийгмийн хөгжлөөс шалтгаалаад нэр ус,хэлбэр агуулга нь янз бүрээр өөрчлөгдөн шинэ өөр төрөл жанраар ч бас хөгжиж байжээ.Тухайлбал Шигин/詩吟/ хэмээх дууны төрөл ч Роү эй/朗詠/тэй их төстэй юм.Шигин/詩吟/ г энгийн ард иргэд,хүн бүр дуулдаг бол Роү эй/朗詠/г сүм хийд ,төрийн ёслол эсвэл дээдэс ихэс язгууртан баярлаж цэнгэхдээ хэрэглэдэг байжээ.”Уртын дуу” гэхээр бид монголоороо ойлгож огт болохгүй.Японы Роү эй бол хөгжмийн хэмнэл хамтлаг оролцуулж богино шүлэг канши /漢詩/,хайкү/俳句/г дууны үг болгон хэрэглэдэг аж..
Түүхийн талаас авч үзвэл Хэйан жидай буюу Энрёкүгийн 13 р он /794 он/-ны үеийн эзэн хааны зөвлөх сайд Фүживарано Таданобүг
/藤原 斉信/ уг Роү эй гийн эхлэл гол төлөөлөгч болгож үздэг ба тухайн үед /佳辰令月/ "Ивээл сарын ивээл цаг" хэмээх Роү эй ихэд алдартай байжээ.Энэ дуу одоо ч хүртэл дуулагддаг байна.
Н.БАЗАРСҮРЭН.
Сэтгэгдэл үлдээх