Израильд алим шиг хэмжээтэй гүзээлзгэнэ ургасан нь дэлхийн хамгийн том гүзээлзгэнэ болж Гиннесийн номд бичигдсэн байна. Тус улсын Нетанья хотын ойролцоо амьдардаг Чахи Ариал нэртэй тариачин энэхүү рекордыг эзэмшигч болжээ.
Тэрбээр гүзээлзгэнээ нэг жилийн турш ургуулсан аж. Ноён Ариал ярилцлага өгөхдөө “Бид Гиннесийн номд бүртгүүлэхийн тулд бүтэн нэг жил хүлээсэн. Гүзээлзгэнээ нэг жилийн турш хөлдөөгчид хийж хадгалсны эцэст нэг юм бүртгэж авлаа. Гэхдээ жилийн өмнө байсан хэмжээнийхээ талд нь хүрэхгүй болтлоо ширгэчихсэн л дээ” гэжээ. Гиннесийн ном Ариалын гүзээлзгэнийг жинлэж үзтэл 289 грамм хүрсэн байна.
Өмнө нь 2015 онд Япон улсад ургуулсан гүзээлзгэнэ 250 грамм жин хүрч дэлхийн хамгийн том гүзээлзгэнийн рекордыг тогтоож байжээ.