Катар Улсын нийслэл Доха хотноо снукер бильярдын ДАШТ болж байна.
Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монгол тамирчин Б.Нарантуяа өрсдөлдөж, хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов.
Монголчууд өмнө нь бильяардын ДАШТ-ээс медаль хүртэж байгаагүй бөгөөд Б.Нарантуяа нь Монголдоо анхдагч болж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны хүрэл медалийг эх орондоо авч ирж байв.