Мексикийн буланд их хэмжээний газрын тос асгарснаар ховордсон амьтад аюулд өртөх эрсэлд оржээ

Мексикийн буланд  сая галлон газрын  тос асгарч, тэнд амьдардаг ховор амьтдыг сүйтгэх аюул заналхийлжээ. Тос асгарсныг анх баасан гарагт АНУ-ын эргийн хамгаалалтын алба илрүүлсэн бөгөөд агаарын нислэгийн багууд өнгөрсөн амралтын өдрүүдэд усны гадаргуу дээр  “гялбааг" ажигласан талаараа мэдэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр тос алдагдсан хэсэг нь Нью Орлеансаас зүүн өмнөд хэсэгт орших Луизиана мужид байрлах Хьюстонд төвтэй “Third Coast Infrastructure” ХХК-ийн охин компани болох “Main Pass Oil” компанийн эзэмшдэг 67 миль урт дамжуулах хоолойн системийн ойролцоо байгаа аж. Эргийн хамгаалалтын албаныхан мөн гадагшлуулсан газрын тосны хэмжээ одоогоор тодорхойгүй  байгаа ч 1.1 сая галлон хүртэл байх магадлалтай гэжээ. Одоогоор  эрэг орчмын нөлөөллийн талаар мэдээлэл ирээгүй байна.  АНУ-ын Худалдааны яамны харьяа Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) энэ үйл явдлыг хянахад оролцож байгаа аж. NOAA-ийн хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх албаны мэдээлснээр, сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-ын мэдлийн ус бүхий  бүс нутагт  дор хаяж 420 мянган галлон гаруй газрын тос асгарсан байна. NOAA далайд бага хэмжээний тос асгарсан ч гэсэн орон нутгийн зэрлэг ан амьтан, экосистемд ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг тэмдэглэжээ. NOAA-ийн яаралтай тусламжийн зохицуулагч Даг Хелтон WWL-TV-д өгсөн ярилцлагадаа "Газрын тос асгарсан хэсэгт нэн ховордсон болон ховордсон амьтад байдаг. Луизианагийн эрэг орчмын ихэнх хэсэг нь намгархаг газар, намаг газар тосонд маш мэдрэмтгий байдаг” гэв. Персийн буланд амьдардаг маш олон төрөл, зүйлийн амьтан байдаг. Эрх баригчдын хамгийн их санаа зовдог амьтдын тоонд далайн яст мэлхий, халим ордог. Дэлхийд хамгийн ховордсон далайн яст мэлхийн төрөл болох Кемп Ридли өнгөрсөн жил 75 жилийн дараа анх удаа тос асгарсны хэсгээс олдсон юм.