Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас энэ сарын 13-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна гэж УОК-оос мэдээлсэн. Тэгвэл Сибирьт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл эл асуудлыг Засгийн газар хаалттай хэлэлцэж байна.
ОХУ цахилгаан хязгаарлахаа мэдэгдсэн талаар Засгийн газар хаалттай хэлэлцэж байна
