Хятадад амьсгалын замын өвчлөл урьд өмнө гарч байгаагүй их дэгдэлттэй нүүр тулж байгаа юм. Зөвхөн БНХАУ ч бус Европт хүүхдүүдийн уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байна.
Нидерланд, Дани улсад өвчлөл нэмэгдсэн гэж мэдээлсэн бол Энэтхэг, Тайвань, Вьетнам эрүүл мэндийн тогтолцоогоо бэлтгэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Хятадын Эрүүл мэндийн яамнаас тус улс Ковид-19 хязгаарлалтыг цуцалсны дараа анхны өвөлдөө бэлдэж байгаа тул халдварын тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ шинэ вирус биш гэж мэдэгдсэн. Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр уг дэгдэлт нь тавдугаар сараас хойш тархаж буй хүүхдүүдэд ихэвчлэн халдварладаг бактерийн халдвар нь микоплазмын уушигны үрэвсэлтэй холбоотой байж магадгүй юм. Энэ үрэвслийн үед өндөр халуурах, сульдах, уушгинд зангилаа үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хятадад эмнэлгүүдийн ор дүүрч, сургуулиудын сургалтын ажиллаагаг түр зогсоож байгаа гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ үрэвсэлт өвчний шалтгаан нь коронавирусийн омикрон штаммын дэд хувилбар болон бусад амьсгалын замын эмгэг төрөгчөөс үүдэлтэй аж.