Багшаа гар утсыг нь хураалаа хэмээн хөнөөхийг завдсан монгол охиныг саатуулжээ

Францын Ренн хотын Hautes Ourmes дунд сургуульд энэ сарын 13-ны өдөр монгол охин багш руугаа гал тогооны хутга барин дайрсан үйл явдал ниймийг цочроолоо хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, англи хэлний хичээлийн үеэр 12 настай сурагч охин багшдаа халдсан бөгөөд тэрбээр "Багшийгаа хөнөөх бодолтой байсан" хэмээн хэргээ хүлээн зөвшөөрчээ. 

Халдлагын үеэр багш нь зугтааж амжсан бол "Охины сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулж байгаа" гэж цагдаагийн газраас нь мэдээлсэн байна.  Охины гэр бүл тус хотод 2012 онд ирж суурьшжээ. Албан ёсны визтэй амьдардаг тухайн гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд сэжигтэн айлын ууган охин аж. Тэрбээр багшийгаа хөнөөх тухай ангийнхандаа ярьж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээллийг хэвлэлүүд мөн өгч байна.

Хэдийгээр гэмтсэн хүн байхгүй ч охиныг хүний амь нас хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр  баривчилжээ. Уг хэргийн талаарх хэвлэлийн Бага хурлын үеэр цагдаа нар 17 см урттай гал тогооны хутгыг эд мөрийн баримт болгон хураан авснаа мэдэгдсэн байна. 

Нэгэн сурагч сэжигтэн охин,  англи хэлний багш хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Багш тухайн сурагчийн гар утсыг хураан авснаас болж  тэд маргалдсан хэмээн  гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна.