Европт 40 хэм хүрч хүйтэрч байгаатай холбоотойгоор сургуулиудыг хааж эхэлжээ

Европт цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас цасаар шуурч, Скандинавын орнууд сургуулиудаа хаахаас өөр аргагүй болжээ. 

Үүний зэрэгцээ баруун Европт хүчтэй салхилж, аадар бороо орсны улмаас үер буужээ. Скандинавын бүс нутагт хоёр дахь өдрөө агаарын температур хасах 40 хэм болсон байна. Шведийн Лапландад 43.6 хэм болж хүйтэрсэн  нь тус улсад  сүүлийн 25 жилд бүртгэгдсэн хамгийн хүйтэн жил болоод байна. Хэт хүйтэн цаг агаар, хүчтэй салхины улмаас Нордикийн бүс нутаг даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасалдаж, хэд хэдэн гүүр хаагдаж, зарим галт тэрэг, гатлага онгоцны үйлчилгээ  зогсчээ. Сибир болон Арктикийн бүс нутгаас ирсэн хүйтэн давалгаа Оросын баруун хэсгийг ч бүрхэж, Москва болон бусад бүс нутагт агаарын хэм цельсийн хасах 30 хэм хүртэл буурчээ.  Их Британи, Ирланд, Нидерландын цаг уурын албан ёсны албанаас Их Британи даяар цахилгаан тасарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учраад байгаа аж. Лхагва гарагт Англи, Уэльс даяар  10 мянга гаруй  байшин цахилгаангүй хэвээр байна.  Францад өнгөрсөн ням гарагаас хойш орсон ширүүн борооны улмаас хойд Па-де-Кале болон Норд мужид нүүлгэн шилжүүлэлт хийж, 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 10 мянга айлын цахилгаан тасарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлж байна. Францын өнцөг булан бүрээс олон зуун онцгой байдлын албан хаагчид усанд автсан байшин, зам талбайгаас хүмүүсийг аврахаар дайчлагдаад байгаа аж. Үндэсний цаг уурын алба пүрэв гарагт Францын хойд хэсэг болон Бельги, Люксембург, Германтай хиллэдэг хэд хэдэн бүс нутагт үер, салхины аюулаас сэрэмжлүүлж, дахин бороо орж, салхи 100 км / цаг хүртэл ширүүсэх төлөвтэй байгааг анхааруулжээ.