Өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Швейцарь улсын нийслэл Женев дэх НҮБ төв байранд "TRIO" кино гарсан бол энэ сарын 17 нд буюу Франц улсын нийслэл Парис хотын Юнеско дээр 42-р бага хуралд оролцож киногоо толилууллаа. Найруулагч, жүжигчин Б.Баттөмөрийн "TRIO" кино Хүний эрхийн хүрээнд хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө 5 тивийн 17 улсаас 22 шагнал болон навчны эзэд болоод байгаа юм.
Тэгвэл "TRIO" кино Австралийн олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарлаа.