Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг реппэр Десант ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Десант 2014 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд энэ удаа төрсөн өдрөөрөө хийхээр товложээ. Тэрбээр энэхүү тоглолтоосоо хойш хэдэн жилдээ бие даасан тоглолтын зар дуулгахгүй гэдгээ мөн мэдэгджээ. Реппэр Десант мэдээж шилдгийн шилдэг, хит уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэнэ. Мөн түүний үүсгэн байгуулалцсан "Тоонот" рекордсын уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцох бөгөөд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан уран бүтээлчид ч мөн хүрэлэн ирэх ажээ.