Дуучин Л.Насанбуян 13 жил ажилласан Улсын филармониос ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэн гарсан талаар ярьжээ.
Тэрбээр, "Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө хөдөө орон нутагт томилолтоор явж байсан. Тухайн үед байгууллагад ажиллаж байсан нэг эрэгтэй миний биеийн болохгүй хэсэгт хүрсэн. Түүнийг эсэргүүсэнээс үүдэж намайг ялгаварлан гадуурхаж ирсэн. Үүнээс үүдэж ажлаас гарсан. Би мэргэжлийн хуульчаас зөвлөгөө аваагүй байгаа учраас энэ хүний нэр, албан тушаалыг мэдэгдэхгүй. Гэхдээ өөрийнхөө сэтгэл санааны хохирол, ялгаварлан гадуурхагдаж байсных нь төлөө үргэлжлүүлэн гомдол гаргах газар нь гаргана. Энэ хэрэг бол маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог явдал. Олон охид битгий хохироосой гэсэн үүднээс энэ явдлыг цааш хүргэх газарт хүргэнэ" гэлээ.