Про театрын ээлжит шинэ уран бүтээл Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт адал явдал түүхэн романаас сэдэвлэн бүтээсэн “Шадар Гурван Цэрэг физикл драм гуравдугаар сарын 01-нд театрын дэлгэцнээ тоглогдох гэж байна.
Энэхүү жүжгийн эхний уншлага нэгдүгээр сарын 02-ноос эхэлж, 20-ний өдрөөс зарим хэсгийн хөдөлгөөн, жүжиглэлтийг туршиж эхэлжээ. Уг физикл драмын найруулагчаар О.Итгэл ажиллаж байгаа юм. Тэрээр Про театрын анхны бүтээл болох “Инээмтгий хүн” визуал драмын продюсероор ажиллаж байсан билээ.
Про театр нь Монголд цөөхөн байдаг хувийн театрын нэг бөгөөд 2014 ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагын академи-ийг төгссөн зургаан найз есөн жилийн дараа нэгдэж өөрсдийн театрыг бий болгожээ.
У.Цогжавхлан