Монгол залуус БНХАУ-ын хүчирхэг "Lynn Vision" багийг илт давуу буулган авлаа

"CS2" тоглоомын анхны "major" тэмцээнд Азийн шалгаруулалтаас монголын "TheMongolZ" баг шалгарч, 1,250,000 долларын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Монгол залуус Ази тивийн урьдчилсан шатны тэмцээнд БНХАУ-ын Шанхай хотноо төгс ялалтыг байгуулснаар Дани Улсын нийслэл Копенхаген хотод 3-р сарын 17-31-ний хооронд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Энэ удаагийн "major" нь "TheMongolZ" багийн үндсэн бүрэлдэхүүний дөрөв дэх "major" бол Азид өрсөлдөж буй өөр нэг монгол баг болох "ATOX Esports"-ын анхны "major" болох боломжтой юм. Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг л оролцох бөгөөд "ATOX Esports" Австралийн шилдэг "Grayhound", БНХАУ-ын хүчирхэг "Lynn Vision" гэх хоёр багийг буулган авч байж, Дани Улсыг зорьж, өөрсдийн нэрийг "CS2" тоглоомд үүрд үлдээх юм.