АНУ-ын улс төрчид Хятад дахь “TikTok”-ын толгой компанийг уг аппликешнийг худалдахад хүргэх эсвэл хориг тавих талаар хэлэлцэж байна. Гэхдээ олон мянган Америкчууд богино хэмжээний видео платформ дээр тулгуурлан мэдээ хуваалцах, цаашлаад орлого олох боломжтой байдаг.
Төлөөлөгчдийн танхим лхагва гаригт “TikTok”-ын эзэн компани “ByteDance”-ийг олон нийтийн мэдээллийг хэрэгслийн платформыг худалдахыг шаардсан хуулийн төслийг баталсан. Хууль батлагдах магадлал тодорхойгүй байгаа ч уг асуудал Сенат- руу шилжсэн. Гэвч Конгрессын 352 гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж, 65 нь эсрэг санал өгсөн.
Шинэ хуулийн төслийн дагуу “”ByteDance” нь “TikTok”-ыг худалдахад 165 хоног байгаа бөгөөд энэ нь олон нийтийн энэхүү платформыг Хятадад байрладаггүй компанид зарах ёстой гэсэн үг юм. Үгүй бол Apple store, Google Play зэрэг программд “TikTok”-ыг байршуулахыг хориглох заалт тавьжээ.
Лхагва гарагт хэлэлцсэн хуулийн төсөл нь 2017 онд танилцуулагдсан. “TikTok” АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газарт хуваалцахгүй гэж удаа дараа мэдэгдсэн боловч “ByteDance” компанийн Хятадад ажилладаг ажилтнууд АНУ-ын “TikTok” хэрэглэгчдийн талаарх олон нийтэд нээлттэй бус мэдээлэлд нэвтэрсэн болохыг харуулсан судалгаа нь хууль тогтоогчдын санааг зовооход хүргэсэн юм.
“TikTok” АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл Хятадад биш харин Сингапур болон АНУ-д хадгалагддаг. Америкийн “Oracle” компанийн ажиллуулдаг үүлэн дэд бүтцээр дамждаг гэж маргаж байна. 2023 онд “TikTok” Ирландад Европын холбооны иргэдийн мэдээллийг зохицуулдаг дата төвөө нээжээ. Эдгээр арга хэмжээ нь АНУ-ын эрх баригчдад хангалтгүй байсан бөгөөд 2023 оны гуравдугаар сард ТикТок компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чевийг Конгресст дуудаж таван цаг гаруй байцаалт авч байжээ.
У.Цогжавхлан