Энэтхэгт агаарын бохирдлоос болж, онгоц бууж чадахгүйд хүрчээ

 Баасан гарагт Дели хотыг өтгөн утаа бүрхэж, Энэтхэгийн нийслэлийн зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, 150 гаруй нислэг хойшлогджээ. 

Мөн хотын агаарын чанар "хүнд" ангилалд орсон байна. FlightRadar24 нисэхийн трекерийн мэдээлснээр баасан гарагт Дели нисэх онгоцны буудалд онгоц бууж чадахгүйд хүрчээ. "Өтгөн манангаас болж үзэгдэх орчин муудсан нь Дели болон Энэтхэгийн хойд хэсгийн зарим хотуудын нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлж байна" гэж “Air India” мэдэгджээ. Өнгөрсөн жил Дели хотын агаарын бохирдол онцгой их байсан бөгөөд 17 хоногийн хугацаанд AQI 400-аас дээш гарсан нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

https://www.independent.co.uk/asia/india/flights-delay-status-air-india-flog-b2677009.html