Трамп канадчууд АНУ-ын 51 дэх муж болохыг хүсдэг хэмээжээ

Дональд Трамп олон нийтийн сүлжээнд “Ихэнх канадчууд АНУ-ын 51 дэх муж болохыг хүсдэг. Бид Канадтай хийж байгаа худалдааны алдагдлыг дахин тэвчиж чадахгүй. Жастин Трюдо үүнийг мэдээд огцорсон юм” гэж бичжээ. 

Түүний бодлоор АНУ, Канад улсууд нэгдвэл татвар буурч, худалдааны тариф байхгүй болон, ОХУ, Хятадаас бүрэн хамгаалагдсан агуу нэгэн улс төрөх гэнэ. Үгүй бол Трамп ажилд орсон эхний өдрөө Канадын бараанд 25 хувийн татвар оногдуулах тушаалд гарын үсэг зурахаар заналхийлээд буй аж. Канадын ГХЯ-ны сайд Мелани Жоли хариуд нь “Канад улс яагаад хүчирхэг байдаг талаар Трамп өчүүхэн ч ойлголт алга. Манай эдийн засаг хүчтэй. Манай ард түмэн хүчтэй.

Бид ямар ч аюулаас айхгүй” гэж мэдэгдсэн. Одоогоор албан тушаалаа өгөөгүй байгаа Ерөнхий сайд Трюдо “Канад хэзээ ч АНУ-ын нэг хэсэг болохгүй” гэж мэдэгдсэний дараа Илон Маск, Трамп хоёр түүнийг “Чи Канадын амбан захирагч байхаа болисон. Одоо чиний бодол хэний ч сонирхлыг татахгүй” хэмээсэн билээ.