ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин 2024 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хагас жилийн хугацаатай бензин гадагш гаргахгүй хориг тавих шийдвэрийг зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ хориг гэрээ хэлэлцээр ёсоор тохиролцсон Евразийн эдийн засгийн холбоо, Монгол, Узбекистан, Абхаз, Өмнөд Осетид нийлүүлэх бензиний хэмжээнд нөлөөлөхгүй гэнэ. Хагас жил бензиний экспортыг хориглох саналыг Шадар сайд Александр Новак гаргасан бөгөөд “Ойрын үед дотоод зах зээл дээр шатахуун, түлшний хомсдол үүснэ. Учир нь хаврын тариалалт, нефтийн үйлдвэрийн төлөвлөгөөт засварууд явагдана” гэж мэдэгджээ.