“Global Finance” (АНУ) ядуурлын түвшингээр улс орнуудын зэрэглэлийг гаргажээ. Монгол Улс жагсаалтын 87 дугаарт бичигджээ. Уг судалгааг ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Жагсаалтын эхэнд хамгийн ядуу орнууд, харин хамгийн баян улсууд хамгийн сүүлд орсон байна. Нэг иргэн өдөрт дунджаар 1.12 ам.доллар зарцуулдаг Өмнөд Судан улс жагсаалтын нэгдүгээр байранд оржээ. Жагсаалтын хамгийн сүүлд АНУ, Сан Марино, Швейцарь, АНЭУ, Катар, Сингапур, Ирланд, Макао, Люксембург зэрэг улсууд орсон байна. Монгол Улс 190 орноос 87 дугаар байрт оржээ. Монголын нэг хүнд ногдох ДНБ жилд 16504 ам.доллар байна.