Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан талаар Статистикийн хорооноос мэдээллээ.
Түүнчлэн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ. Инфляцад хамгийн их нөлөөлдөг мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс найман хувиар, талх, гурил будааны үнэ 12.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тодотгов. Энэ дундаа үхрийн махны үнэ найм, гурилын үнэ 16.3 хувиар тус тус өсжээ.
Өмнөх оны мөн үеийн статистик үзүүлэлтүүдтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд 0.8 хувиар саарсан байна. Хэдий тийм боловч зудын улмаас хорогдсон малын тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна.