Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож, хоёр дох ялагдлаа хүлээлээ.
Тэд эхний тоглолтоо энэ сарын 22-нд хийж, Хятадын шигшээ багт 80-49 харьцаагаар хожигдсон бол энэ удаад Гуамын шигшээ багийн эсрэг тоглож, "74:63"-ын харьцаагаар хожигдол хүлээлээ. Монгол тамирчид маань "Монголын сагсанбөмбөг хэр хөгжсөнийг харуулах" зорилгоо энэ удаад биелүүлж чадсангүй.