Усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсад эхэлж, манай улсаас 21 тамирчин өрсөлдөж буй. Тус тэмцээний 15-17 насны ангилалд ОУХМ Э.Эрхэс хүрэл медаль хүртлээ.
Тэрээр ингэхдээ 26.43 секундын амжилтаар Монгол Улсын рекордоо дахин шинэчиллээ. 15 настай Э. Эрхэс хүү энэ ангилалдаа хамгийн бага настай өрсөлдөгч байв.