"Орос 3" сурагчдынхаа дунд "CS2"-ын аварга шалгаруулах тэмцээн зохиожээ

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 13-нд Монгол-Оросын хамтарсан сургууль "Counter Strike 2" цахим спортын аварга шалгаруулах анхны тэмцээнийг 10-12-р ангийн суралцагчдынхаа дунд зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээн 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд нийт 16 баг оролцсон байна. Тэд сургуулийнхаа спорт зааланд 10 ширхэг өндөр хүчин чадал бүхий компьютер, дэлгэц зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тэмцээнийг 12-р ангийн суралцагчид болох А.Золжаргал, Б.Билгүүн, Б.Баярхүү нар чадварлаг тайлбарлаж байсан нь тэмцээний тоглолтын уур амьсгалыг бүрдүүлэн, өрсөлдөөнийг өдөөж тоглогчдыг хурцалсан байна. Энэ нь монголд ЕБС цахим спортын тэмцээн зохион байгуулсан анхны тохиолдол аж.