Их Британийн нийслэл Лондон хотод зохиогдсон марафонд 50 мянга гаруй хүн оролцож түүхэн дэх дээд амжилтыг эвджээ.
Тодруулбал 50 мянга гаруй оролцогч нийт 42,2 км зам тууллаа. Энэ жилийн марафоноос олох ашгийг буяны үйл ажиллагаанд зарцуулах аж. Кенийн олимпийн аварга Перес Желчирчир 2 цаг 16 минут 16 секундын амжилтаар зөвхөн эмэгтэйчүүдийн дээд амжилт эвдлээ.
Уралдаан өнгөрсөн хоёрдугаар сард 24 насандаа таалал төгссөн эрэгтэйчүүдийн гүйлтийн аварга тамирчин Келвин Типтумд хүндэтгэл үзээлэх алга ташилтаар эхэлжээ.