"Парис-2024" зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин тус тэмцээнд өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон Хонгконгийн тамирчныг буулган авч Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.
Энэхүү амжилт нь Монголын туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт тамирчин Жианатай тулалдана.
Тэрбээр туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулан анхны Монгол тамирчин билээ.