“ШАГАЙН ХАРВААНЫ УАШТ-2024”-ийн шигшээ IV багт Өмнөговь аймгаас II баг шалгарлаа

Батмөнх даян сэцэн хааны 560 жилийн ойн хүрээнд "Үндэсний шагайн харвааны Монгол улсын аварга" шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн өчигдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдаж эхэллээ.
Тэмцээнд нийт 87 багийн 700 гаруй харваачид оролцож байгаагаас шигшээ 4-т:
  • Б.Баттулга ахлагчтай Дорноговь Номт даншиг ХХК- Д.Чинцогт ахлагчтай Дорноговь, Их говь Энержи ХХК
  • Б.Наранцогт ахлагчтай Өмнөговь Галбын зам ХХК- Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь Ханхонгор багууд шалгаран өрсөлдөж байна.