Алдарт жүжигчин Рожер Мур нас барчээ

Тагнуулч Жеймс Бондын дүрээрээ нэрд гарсан Английн алдарт жүжигчин Рожер Мур өчигдөр буюу тавдугаар сарын 23-нд 89 насандаа нас барчээ. Түүнийг Швейцарь дахь гэртээ хорт хавдрын улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Лондонд төрсөн тэрбээр жүжигчний карьерaa 1950 онд эхлүүлсэн бөгөөд Ivanhoe, The Saint гэх зэрэг цувралуудад гол дүр бүтээж байсан ч, 1973-1985 онд  Жеймс Бондын дүрийг бүтээсэн нь түүнийг дэлхийд цуурайтах од болгосон юм.  Мөн үүгээрээ Бондын дүрийг хамгийн удаан хугацаанд гаргасан жүжигчнээр тодорсон юм. Жүжигчин алдарт 007 тагнуулчийн тухай Live and Let Die, The Man with the Golden Gun, The Spy Who Loved Me, Мoonraker, For Your Eyes Only, Octopussy, A View to a Kill гэх нийт долоон ангид тоглож байв. Тэрбээр 1991 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч болж, өлсгөлөн болон бусад хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас зовж шаналж буй хүүхдүүдэд туслах кампанит ажил өрнүүлж байжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fwywub

atorvastatin 20mg cheap <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg sale</a> buy atorvastatin 10mg without prescription