Монгол цаг тоолол буюу “Жаран” хэмээхийн учир

 

       Монголчууд эрхтнээс цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байсан нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.

       Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэрээр нэрлэж 12 жилээ мөн амьтадаар төлөөлүүлжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.

Өдрийг мөн арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэсэн байдаг.

       Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, ус таван махбодыг өнгөөр төлөөлүүлж цаг тоололд ашигладаг. Ингэхдээ модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Цааш нарийвчлан таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, гэх мэт тоолно.

        Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, гэж явсаар 12 жил 5 өнгөөр  тоологдоно. Энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг байна.

 Нэг жаранд 30 эр, 30 эм жил багтана. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг.

Шинэ жаранг олон сайн, сайхан зүйлийн эхлэл “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ”  хэмээн өвөг дээдсээс улбаалан ирсэн уламжлал билэг ерөөлтэй ард түмэн билээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xlxilo

order atorvastatin 40mg sale <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg</a> generic atorvastatin 20mg

Зочин
Олхунуд

Монгол тооллын жаран улаагчин туулай жилээр эхэлдэг. I жаран 1027 оны улаагчин туулай жилээр эхэлсэн. Улаан бар жилээр жаран төгсөж улаагчин туулай жилээр шинэ жаран эхэлдэг. Одоо байгаа XVII жаран 1987 оны улаагчин туулай жил эхэлсэн.