Ковид-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалттай байсан эмнэлэгт гал гарсны улмаас 5 хүн амь үрэгдэж 150 хүн шархдан нүүлгэн шилжүүлэлтэд оржээ. Вирус дэгдэлт эхлэх үед тус эмнэлгийг вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар гаргаж өгсөн бөгөөд 58080 ортой сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсан юм. Аз болж гал сөнөөгчид амжин ирж галын хяналтыг гартаа аван ажиллажээ.
Анх гал гарсан шалтгааныг урьдчилсан дүнгээр тогтооход 3 дугаар давхрын богино залгааны улмаас гал алдсан гэдгийг тогтоожээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь 5 сарын 1нд гал гарсан гэсэн дуудлага ирж байсан аж.
Сэтгэгдэл үлдээх