Shoezeum пүүзний музейн үүсгэн байгуулагч Жордан Геллер Жорданы хос пүүзийг 560 мянган доллараар худалдан авжээ.

Дэлхийн сагсан бөмбөгийн домог болсон Майкл Жорданы  гарын үсэгтэй 1985 оны хос пүүз онлайн дуудлага худалдаагаар 560 мянган ам.доллараар зарагджээ. Түүний NBA-д өнгөрүүлсэн эхний улиралдаа өмссөн энэхүү Nike Air Jordan 1 нь 100-150 мянган ам.долларын хооронд зарагдана гэсэн төлөвлөгөөтэй байсан ч дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг нь 437,500 ам.доллараар Nike компанийн 1972 оны Moon Shoes тогтоож байжээ.

560 мянган ам.долларын үнэ бүхий Nike Air Jordan 1 пүүзний шинэ эзнээр АНУ-ын Невада мужийн Лас Вегаст Shoezeum хэмээх пүүзний музейн үүсгэн байгуулагч Жордан Геллер тодорчээ. Жордан Геллерийн хэлж буйгаар тэрбээр Майкл Жорданы “The Last Dance” баримтат киног үзээд заавал энэ пүүзийг авах ёстой гэж шийджээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ljqlny

lipitor brand <a href="https://lipiws.top/">lipitor brand</a> buy lipitor pills for sale