Хиросима-д хаясан бөмбөгдөлтөөс илүү олон хүний амьдралыг авч одсон өөр нэгэн түүхийг та мэдэхүү?х
1945 оны 3 сарын 9 ны өдөр нар цэлмэг сайхан өдөр байжээ. Хүүхдүүд гадаа тоглож айл гэр бүлд өнгөрдөг жирийн л нэг өдөр байсан юм. Гэхдээ 9 ны өдрөөс 10 ны өдөр лүү шилжих шөнө энэ аймшигт хэрэг болсон юм.
Америкийн нэгдсэн улсын Kanto мужид хаясан B-29 агаарын тэсрэх бөмбөг галын хуй салхийг үүсгэн байшин барилга тэр байтугай амьд хүнийг шатааж бүх зүйлсийг үнсэн товгорог болсон гэж Нихэй эмээ өгүүлдэг. Тэрбээр тэр цаг үед амьд гарсан иргэн юм. Нихэй одоогоор 83 настай.
Нихэйг гэр бүлийн хамт жижиг байшиндаа унтаж байхад холгүй орших Tokyo-д бөмбөг дэлбэрч эхлэн хүмүүсийг хорогдох байранд орохыг шаардсан аюулын дохио дуугарч эхлэв. Нихэй охины гэр бүлийнхэн бүх хэрэгтэй зүйлсээ баглан хорогдох байр руу орохоор гэрээсээ гарцгаав. Нихэй охин аавынхаа хамт сүүлд гэрээсээ хөтлөлцөн гарлаа. Яг тэр үед Tokyo-д бөмбөг хаясан онгоц Kanto тосгонд ч бас тэсрэх бөмбөгөө хаяхаар аль хэдийн иржээ. Тэнгэрээс тэсрэх бөмбөг яг л бороо шиг орж хаа сайгүй дэлбэрэн гал түймэр дэгдээж эхлэв. Түймэрт автсан тосгоныг зөвхөн агаарын тэсрэх бөмбөг сүйрүүлээд зогсохгүй галыг хуй салхи бий болон байшин барилга, мод ургамал, тэр байтугай хүмүүсийг амьдаар нь шатааж байжээ.
Тосгоны иргэд амь гарахаар замдаа таарсан зүйлийг анзаарах сөхөөгүй үймэлдэн гүйж Нихэй охиныг аавынх нь гараас салган газарт унагав. Нихэйгийн ухаан самуурч хийж чадах ганц зүйл нь ааваа гэж хашхирах л байсан юм. Яг энэ үед нихэй охиныг хэн нэгэн хүн галын дөлнөөс хамгаалан энгэртээ ороож зам гарах уулзвар руу гүйхийг оролдсон боловч бөмбөгдөлт мөн галаас зугтааж буй хүмүүс тэр 2-ыг дайрч унаган дээр нь гишгэлэн өнгөрч байв.
Нихэй сүүлд санаж байгаа зүйлээ ярихад.... Намайг ухаан ороод хархад аль хэдийн гэгээ ороод өглөө болчихсон би шатаж үнс болсон хүмүүсийн цогцсын дунд сэрсэн гэхдээ яг миний хажууд хэвтэж байсан, намайг галаас хамгаалан энгэртээ ороож явсан хүн бол миний аав байсан гэдгийг мэдсэн. Тэрээр намайг хамгаалан явж байхдаа бид Япон хүмүүс амьд гарах ёстой гэсэн үгийг чангаас чанга хэлэн улмаар би ухаан алдан дуу нь тасарч одсон юм гэж өгүүлжээ.
Нихэй одоогоор Tokyo-д амьдарч байгаа бөгөөд тэрбээр амьд гарсан цөөхөн хэдэн хүний тоонд орсон ч гэсэн одоог хэрнэ 70 жил өнгөрсөн ч төрсөн нутагтаа очих зориг зүрх хүрэхгүй байгаа аж. Хэрвээ очих юм бол түүний нүдэнд амьдаараа шатаж байгаа бөмбөгдөлтөд устаж үгүй болж байгаа төрсөн газрынх нь дүр зураг нүдэнд харагдах болно гэж хэлсэн юм.
Энэхүү Kanto тосгонд болсон гамшигт осол нь Хиросима-д болсон агаарын тэсрэх бөмбөгдөлтөөс даруй их хүн шархдаж үхсэн гэдэг тоо баримт гарсан юм. Нийт 38,000 хүн үхэж 1 сая гаруй хүн шархаджээ.
Сэтгэгдэл үлдээх