“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн нээлт боллоо

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн нээлт өчигдөр буюу зургадугаар сарын 30-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Обрушанки, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцов.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь Монгол ба бүс нутгийн хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг.

Монгол төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн. 

Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос ес нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэн. Тэр дундаа нэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал юм. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны гурван дагуул булшинд судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн, анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.

Хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор, эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон, олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hlhxqc

atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 80mg</a> where can i buy lipitor

Зочин
unretlE

110 Specifically, vitamin C reduced the colony formation capacity of Tet2 mutant BM cells but did not affect colony formation in double Tet2 3 deleted BM cells, indicating that vitamin C acts largely through these 2 TET proteins in this system <a href=https://bestcialis20mg.com/>where to buy cialis online forum</a> Accordingly, in some embodiments, the present invention provides compositions and methods for the combined administration of conventional anticancer chemotherapeutic agents, such as cisplatin, with gossypol compounds, e

Зочин
Biogoug

Gdyluw Xenical Le Prix https://oscialipop.com - generic cialis <a href=https://oscialipop.com>Cialis</a> Omxbqp https://oscialipop.com - Cialis comprar viagra generico sin receta Fpkjaj