Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Монгол улс уул уурхайн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр БНХАУ-тай хил залгаа авто замын боомтоор нүүрс болон ашигт малтмал их хэмжээгээр экспортлох болж, уул уурхайн салбар дагасан хууль бус үйлдлүүд нэмэгдэх боллоо. Уг бодисыг хэрэглэсэн тохиодолд хүний биеийн төв мээрлийн тогтолцоог идэвхижүүлэх зүрхний хэмнэл ихэсгэх замаар нойр хүрэх явцыг удаашруулж нойргүйдэлд хүргэдэг. Тунг хэтрүүлсэн тохиолдолд зүрхний хэм алдагдаж, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орох аюултай ба удаан хугацаанд хэрэглэхэд үгүйлэх хам шинж илэрдэг, хор уршигтай болдог тухай мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ. БНХАУ-д ми ми гэх бодисыг сэтгэцэт нөлөөлт  бодисын жагсаалт тооцож, үүнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, олж авсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Монгол улсын хувьд Эрүүги йн хуулийн 198 дугаар зүйл / зохих зөвшөөрөлгүй эдгээд хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажллагаа явуулсан бол/-д зааснаар таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ба хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол таваас дээш 10 жил хүртнл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байна. 2013-2016 онуудад энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 11 бүртгэгдэж, шүүхээр таван хэрэг шийдвэрлэгдэж, гурван материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, мөрдөн байцаалтанд гурван хэрэг шалгагдаж байна. Иймд ард иргэдийг энэ төрлийн хорт бодисоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхийг сэрэмжлүүлж байна.  Цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх