Нүүр хуудас Мэдээ Мишель Обама хүүхдүүдэд хоол хийхийг заана

Мишель Обама хүүхдүүдэд хоол хийхийг заана

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама “Netflix” сувгийн хүүхдэд зориулсан хоолны шоунд оролцохоор болжээ. Тэрбээр “Ваффлес + Мочи” гэх нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсероор ажиллахын зэрэгцээ өөрөө дэлгүүрийн эзний дүрээр оролцох гэнэ. Түүний оролцсон шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 16-аас эхлэн цацагдаж эхлэх аж. Ваффлес, Мочи бол өхөөрдөм хоёр гөлөг бөгөөд тэднийг тогооч болоход Мишель Обама дэлгүүрийн эзний хувиар туслах аж.

Тус шоу нэвтрүүлгийн санаа нь Мишель Обамагийн хүүхдийн хэт таргалалтын эсрэг “Хөдөлцгөөе” нийгмийн эрүүл мэндийн кампанит ажилтай уялдаж байгаа аж.

Мишель Обама өмнө нь “Netflix” –тэй хамтран "Becoming" баримтат нэвтрүүлгээ цацсан ба “Spotify” дээр подкаст хөтөлдөг. Барак Обама болон Мишель Обама нарын “Higher Ground” продакшн нь “Netflix”-тэй олон жил хамтран ажиллах гэрээтэй аж.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү