Өнөөдөр: 2024-03-29

Бадам, Чагдар хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжинэ

Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжихээр болжээ. Ингэснээр Буриад хэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулахаар болсон байна. Аав, охин хоёрын бүтээсэн хүүхэлдэйн кино Буриад төдийгүй Монгол, ӨвөрМонгол, Халимаг, Европ, Америк, Австрали, Солонгос, Япон зэрэг орны үзэгчдийн хүртээл болжээ.

Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээсэн билээ.

Найруулагч Эрдэни Жалцанов өмнө нь News.mn сайтад ярилцлага өгөхдөө “Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл, бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Одоогоор Бадам, Чагдар хоёрын адал явдалт 11 анги  үзэгчдийн хүртээл болоод байгаа аж.

Буриадын " Үлэгэр "хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Найрамдал " медалиар шагнаж байв. Мөн Улаан Үд дэх Монголын Ерөнхий консулын газар найман настай Янжим охинд талархал илэрхийлж байсан билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Qcnldh

atorvastatin usa <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg</a> order generic lipitor 10mg