Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад хуримтлагдсан сая тн усыг далайд цутгана

Япон улсад 10 жилийн өмнө 9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад осол гарсан. Ослын үеэр цөмийн цахилгаан станцыг хөргөхөд ашигласан цацраг идэвхт бодистой нэг сая тн усыг ирэх хоёр жилийн хугацаанд далай тэнгист буцааж асгахаар болсныг зарлажээ.

Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалагчид болон Японы хөрш Өмнөд Солонгос зэрэг улс орнууд төдийгүй загасчдын хурц шүүмжлэлтэй тулгарч байгаа юм.

Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Ёшихидэ Суга болон Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцыг хариуцдаг Токиогийн эрчим хүчний компани хамтран Номхон далайд усыг цутгахаар болсон тухай танилцуулжээ. Ингэхдээ хорт бодисыг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл дахин шүүж цэвэрлэнэ гэжээ. Гэхдээ арилгаж болохгүй маш жижиг хэмжээний изотоп, цацраг идэвхт бодисын нэгдэл усанд үлдэх юм байна.

Ерөнхий сайд ирэх хоёр жилийн дотор сая тн усыг суллаж далайд асгах ажил эхлэх боловч бүтэн процесс нь хэдэн арван жилийн хугацаа шаардаж магадгүй гэдгийг хэлжээ.

Цөмийн цахилгаан станцыг хөргөх үед хоногт 140 тн ус шаардагдсан бөгөөд одоогоор 1,000 орчим цөөцлүүрт хадгалагдаж байгаа юм. Уг талбайг ирэх намар чөлөөлөхөөр төлөвлөж байна. Японы Засгийн газрын шийдвэрийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дэмжиж байгаа ажээ.

Харин Greenpeace Japan зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалагчид энэ нь Фүкүшимад амьдардаг оршин суугчид төдийгүй Ази-Номхон далайн орнуудын эрх ашгийг зөрчсөн явдал хэмээн хурцаар шүүмжлэн буруутгаж байна. Мөн Өмнөд Солонгос, Хятад, Тайваний эрх баригчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Уг шийдвэр өнгөрсөн жил болох ёстой байсан ч энэ жил хүртэл хойшилсон Токиогийн Олимпийн наадам болохоос ердөө гурван сарын өмнө гарлаа. Олимпийн наадмын зарим төрөл Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас 60 км зайтай болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nbelrx

atorvastatin 20mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg without prescription</a> order lipitor for sale