Дэлхийн хамгийн том туулайг гэрээс нь хулгайлжээ

Геннисийн номд бичигдсэн дэлхийн хамгийн том туулай Английн Вустерширт байдаг ажээ. Гэвч түүнийг гэрээс нь хулгайлсан хэрэг гарсан байна. Аварга том туулайн эзэн Аннет Эдвардс дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тэжээвэр амьтнаа олсон хүнд 1,000 фунт стерлингийн шан харамж амлажээ.

129 см урт туулайг Дариус гэдэг байна. Түүнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө цэцэрлэгт хүрээлэн дэх торноос нь хэн нэгэн үл таних этгээд хулгайлжээ. 2010 онд Геннисийн номд бичигдэж байсан хайртай амьтнаа алдсан эмэгтэй олсон хүнд шан харамж амлахаас гадна Твиттерээр дамжуулан “Дариусыг авсан хүн буцаагаад өгчихөөч дээж, гуйж байна” хэмээн хүсчээ. Учир нь Дариусыг үржилд оруулахаар хулгайлсан байж магадгүй гэж сэрдэж байгаа бөгөөд уг амьтан хэт хөгширсөн тул үржилд орж чадахгүй болсон гэдгийг тайлбарласан байна.

Вустерширын цагдаагийн газар Эдвардс хатагтайтай хамтран ажиллаж, Дариусыг олохоор хэргийг мөрдөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jzilgj

order atorvastatin online <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> lipitor drug