90 гаруй зорчигчтой цэргийн нисэх онгоц осолджээ

Филиппин улсад 90 гаруй зорчигч тээвэрлэж байсан цэргийн нисэх онгоц осолдож, багаар бодоход 45 хүн амь эрсэджээ. Зорчигчдын ихэнх нь цэргүүд байсан бөгөөд зарим нь онгоц осолдох үед үсэрч, заримыг нь шатаж буй сэгээс эсэн мэнд аварч чадсан байна.

Осол Жоло арлын нисэх буудлын нислэгийн зурваст болсон байна. Онгоц хөөрөхдөө нислэгийн зурвас хэтэрснээс осол гарсан үзжээ. Онгоцонд байсан хүмүүсээс гадна гадаа байсан гурван иргэн өртөж амь насаа алдсан гэж Филиппиний Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Локхийд С130 Геркулез хөлөг ой мод, байшин барилгууд руу осолджээ. Одоогоор олон арван хүн бэртэж гэмтсэнээс гадна таван хүн сураггүй хэвээр байна. Уг осолд гадны хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй байна. Мөрдлөг шалгалтын ажлыг эхлүүлсэн.

С130 Геркулез байлдааны нисэх онгоцыг АНУ-ын нисэх хүчинд ашиглаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Филиппинд шилжүүлээд байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Iujcwg

how to buy atorvastatin <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> generic lipitor