2,500 хүнд вакцины оронд давстай ус тарьжээ

Энэтхэгийн санхүү бизнесийн төв болсон Мумбай хотод иргэдэд коронавирусийн эсрэг вакцин тарихдаа жинхэнэ вакцины оронд давстай ус тарьсан болохыг илрүүлжээ. Уг хэрэгт холбогдуулан 14 хүнийг баривчлан саатуулсан ба баригдсан хүмүүсийн дунд эмч нар, эрүүл мэндийн байгууллагын ажилчид багтсан байна.

Мумбайн цагдаагийн газрын ахлах ажилтан Вишал Такурын хэлснээр одоо мэдэгдэж байгаагаар 2,500 хүнд хуурамч вакцин буюу давстай ус тарьжээ. Уг гэмт үйлдлийг зохион байгуулагчид хохирогчдоос 28,000 ам.доллар залилж авсан байна.

Эмнэлгийн ажилтнууд болон эмч нар вакцины баталгаа, хуруу шил, шприц зэргийг хуурамчаар үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлж, тэднийг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан, залилан зэрэг эрүүгийн гэмт хэргийн зүйл ангиудаар буруутгажээ. Хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэрэгт холбоотой хүмүүсийг нэмж баривчилна гэдгийг анхааруулсан байна.

Энэтхэг улс 3-6 дугаар сарын хооронд коронавирусийн давлагаанд нэрвэгдэж, Ерөнхий сайд Нарендра Моди вакцинжуулалтыг түргэвчлэн, өргөн хүрээг хамрах шаардлагатайг зааварчилсан. Удалгүй тус улсад хоногт найман сая тун вакцин тарьж эхэлсэн. Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр тус улсын нийт хүн амын 4,5 хувь нь болох 62 сая иргэн бүрэн дархлаажуулалтад хамрагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Riaxvo

atorvastatin 40mg oral <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg price</a> buy atorvastatin 10mg online cheap