Баптист сургуулийн 140 гаруй сурагчийг хулгайлжээ

Нигери улсад 140 гаруй сурагчийг зэвсэгтэй этгээдүүд хулгайлсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ. Тус хотын эрүүл мэндийн төвөөс мөн найман хүнийг хулгайлсан ба тэдний дунд хоёр сувилагч, ойтой нэг хүүхэд байгаа гэдгийг эх сурвалж мэдээлжээ.

Зэвсэглэсэн этгээдүүд дунд болон их дээд сургуулиудаас сурагчид, оюутнуудыг хулгайлж, оронд нь барьцааны мөнгө нэхэх гэмт хэрэг гаарч байна. Зариагаас баруун урагшаа 80 км-ын зайтай байдаг Кадуна хотын сургуульд зэвсэгтэй этгээдүүд мотоциклтой ирж, Бетел баптист сургуулийн хашлагыг эвдэн дотогшоо нэвтэрчээ.

Тэд сургуулийн харуул хамгаалалтын ажилтнуудыг замаасаа зайлуулж, сурагчдын дотуур байранд нэвтэрсэн байна. Хулгайлсан хүүхдүүдийг ой руу авч явжээ. Тэднээс 26 хүн аврагдсан гэж мэдээлэв.

Христийн сургуулийн мэдэгдэлд тус сургууль 180 сурагчтай боловч ердөө 20 нь л үлдсэн байсан гэжээ. Цэрэг, цагдаа нар хохирогчдыг эрж хайж байна.

Өнгөрсөн 12 дугаар сараас хойш Нигери улсад 1,000 гаруй сурагчийг барьцаалсан ба тэдний ес нь амиа алджээ. Зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан 200 гаруй хүүхэд одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь гурав болон түүнээс бага насны хүүхдүүд байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wgqsre

lipitor cheap <a href="https://lipiws.top/">lipitor 10mg ca</a> buy generic lipitor for sale