Өнөөдөр: 2024-03-29

БНХАУ-д нэгдүгээр сараас хойш халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

БНХАУ-д коронавирусийн халдварын тохиолдол буурч, эрсдэл багатай улс орнуудын нэг болоод байсан. Тэгвэл өнгөрөгч хоногт тус улсад халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2021 оны нэгдүгээр сараас хойш хоногт илэрсэн халдварын хамгийн өндөр тохиолдол болж байна.

Өмнөх өдрийнхөөс 23 тохиолдол нэмэгдсэн бөгөөд 15 нь дотоодын халдвар байна. Эдгээр дотоодын халдварын тохиолдол Мьянмар улстай хиллэдэг Юньан мужийн Руйли хотод илэрчээ. Тиймээс эрх баригчид хотын орох гарах хөдөлгөөнийг хааж, бүх оршин суугчдыг гэрт нь тусгаарлан, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Мьянмар улстай хиллэдэг тус хот нь худалдаа наймааны чухал гарц юм. Эрх баригчид хилийн хяналтыг сайжруулах шийдвэр гаргасан байна. Руйли хотод гуравдугаар сард коронавирус илэрч, дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эхлүүлжээ.

БНХАУ-ын туршлагаас харахад халдвар илэрсэн бүсүүдэд хатуу хөл хорих стратегийг хэрэгжүүлж, бүх нийтийг шинжилгээнд хамруулан, вакцинжуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Эрүүл мэндийн салбарынхан нийт хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилго тавьжээ.

Харин манай хойд хөрш ОХУ-д коронавирусээр хоногт 737 хүн нас барсан нь тус улсын хэмжээнд хамгийн өндөр тохиолдол болж байна. Ерөнхийлөгч Владимир Путин дахин хатуу хөл хорихоос зайлсхийж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Ueamhz

order atorvastatin 20mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin uk</a> buy atorvastatin for sale