Өнөөдөр: 2024-03-28

Нидерландын эрэн сурвалжлах сэтгүүлчийг буудаж, хүнд шархдуулжээ

4 ЦАГИЙН ӨМНӨ

Нидерландын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн салбарт нэр хүндтэй, олон улсад алдартай сэтгүүлчийг Амстердам хотын гудамжинд буудаж, амь насанд нь халдахыг санаархжээ. Сэтгүүлч Петр Р Де Вризийг эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдал нь хүнд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Нидерландын үндэсний суваг NOS-ын дамжуулснаар сэтгүүлч телевизийн шоунд оролцсоноос хойш хэдхэн минутын дараа буудуулжээ. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар таван удаа буудах чимээ гарсан ба Де Вризийн толгойд сум зоогдсон байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажиллаж байсан гэмт хэргийн хэд хэдэн материал, мөн шүүхэд үүсгэсэн заргаас нь бол түүний амь насанд халдана гэсэн сүрдүүлэг ирэх болсон тул цагдаагийн хамгаалалт хүсч байжээ. Амстердам хотын дарга Фемке Халсема халдлагыг хурцаар шүүмжлэн буруутгаж, сэтгүүлч Де Вриз амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа гэдгийг хэлжээ.

Цагдаагийн газраас уг халдлагатай холбогдуулан гурван этгээдийг баривчлан саатуулсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 19:30 цагт болсон уг халдлагын үеэр хоёр сэжигтэн Лейдшендам дахь А4 авто зам дээр машинд сууж гурав дахь сэжигтнийг хүлээж байсан гэж үзжээ.

Алдартай сэтгүүлч халдлагад өртсөн явдалд Нидерландын улс төрчид эмгэнэл илэрхийлж, түүнийг амьд үлдэхийн төлөө залбирч байна. Де Вриз нь өнгөрсөн хугацаанд дэлхийд алдартай олон том гэмт хэргийг эрэн сурвалжилж нэр алдар нь түгсэн юм. Тухайлбал Heineken шар айрагны компанийн гүйцэтгэх захирал агсан Фредди Хейнекенийг 1983 онд хулгайлсан хэргийг мөрдсөний дараа таван удаагийн хүн амины хэрэгтэй, онц ноцтой гэмт  хэрэгтэн Уильем Холлийдер түүний амь насанд заналхийлж байжээ. Мөн 2005 онд Аруба аралд сураггүй алга болсон америк охин Натали Холловейн аллагын хэрэг дээр ажиллаж, уг хичээл зүтгэлээрээ Эммигийн шагнал хүртэж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Vhnylc

buy atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> buy lipitor 20mg for sale