Жо Байден Хятадад асар том бэлэг барьсан уу?

Афганистанаас гарах АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шийдвэр улс төрийн үр дагавартай байж болох ч эдийн засгийн нөлөө нь ирэх жилүүдэд хэд хэдэн дэвшилтэт салбарт тусгалаа олохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Байден Хятадад ховор металлын томоохон нөөц, тэр дундаа дэлхийн хамгийн том литийн ордуудыг өгснөөр энэхүү чухал ашигт малтмалын зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжийг хамтад нь бэлэглэсэн байх талтай аж.

“AllianceBernstein”-ийн хөрөнгийн менежментийн компанийн хөгжиж буй зах зээлийн өрийн асуудал эрхэлсэн захирал Шамайла Хан “CNBC”-ийн "Squawk Box Asia"-д өгсөн ярилцлагадаа "Асар их нөөцтэй Афганистаны ашигт малтмалыг талибанчууд хяналтдаа авснаар дэлхийд үнэт металлын аюултай харьцааг бий болголоо” гэсэн юм. Тиймээс зэвсэгт бүлэглэл Ням гаригт Кабулыг эзлэн авсны дараа Талибантай холбоотон болохыг хүсч буйгаа шууд илэрхийлж байсан Хятадыг дэлхий анхааралтай ажиглах ёстой болохыг тэрбээр нэмж хэлжээ.

Афганистан нь лити, неодим, мөнгө, алт, мөнгөн ус болон бусад үнэт металлуудын асар их нөөцтэй орон болохыг Вашингтон дахь Афганистаны ЭСЯ-ны дипломатч асан Ахмад Шах Катавазай онцлов. Тус улсын газрын ховор элементүүд өнгөрсөн жил гэхэд нэгээс гурван их наяд ам.доллараар үнэлэгдэж байжээ. Афганистаныг "Литийн Саудын Араб" гэж нууцхан нэрлэдэг болох нь 2010 онд тус улсын Батлан хамгаалахын санамж бичигт ийн дурдсанаас харагддаг байна.

Хятад бол дэлхийн ховор металын зах зээлд зонхилох тоглогч бөгөөд бусад улстай худалдааны зөрчил үүсэх үед үүнийгээ хөшүүрэг болгон ашигладаг. Тодруулбал, АНУ-ын Геологийн судалгааны байгууллагын тоо баримтад дурдсанаар Хятад улс газрын ховор металын нөөцийн 35 хувийг дангаар эзэмшдэг байна. Мөн Афганистаны нөөцийг хянаж чадсанаар худалдаа, цэрэг дайны үед бусад орны дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт тоглолт хийх боломж нь улам нэмэгдэх аж. Хятад үүний хариуд Талибан бүлэглэлд тогтвортой орлого олох боломжийг нээж өгнө гэж шинжээчид үзэж байгаа юм.

Газрын ховор металл нь цахилгаан машинаас хиймэл дагуул хүртэлх хамгийн дэвшилтэт салбаруудад чухал ач холбогдолтой юм. “Financial Times” сэтгүүл өнгөрсөн хоёрдугаар сард Хятад АНУ-ын батлан ​​хамгаалахын салбарт цохилт өгөхийн тулд, тэр дундаа “F-35” үл үзэгдэгч сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийг сааруулахын тулд газрын ховор элементийн экспортоо хязгаарлахаар төлөвлөж байгааг мэдээлж байв.

Хятадын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өнгөрсөн Даваа гаригт Афганистанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэл нь томоохон маргаан дагуулсан юм. Тодруулбал, тэрбээр "Хятад өнгөрсөн хугацаанд талибанчуудтай нягт харилцаж ирсэн бөгөөд Афганистанд улс төрийн тогтвортой байдал бий болоход бидний бүтээлч оролцоо байсан” гэсэн юм. Энэ нь Талибан засгийн эрхийг булаахад Хятадын дэмжлэг байсан мэт сэтгэгдлийг төрүүлж буй. Мөн Талибаны дэглэмтэй холбоотойгоор Хятад улс Элчин сайдын яамны ажилтнуудаа татаагүй нь дээрх сэжгийг улам лавшруулжээ.

Афганистаны литийн нөөц нь цэвэр эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Лити бол сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагдах металл бөгөөд талибанчууд энэхүү байгалийн нөөцийг хэрхэн олборлох вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн хөгжлийн эдийн засгийн судлаач Ник Кроуфорд Хятад улс Афганистаны литийн нөөцийн асуудлаар Талибантай бизнесийн тохироо хийх нь тодорхой болсон гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Loxewe

order lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg</a> lipitor 80mg drug

Зочин
Rocky

Hello, I saw that you are a financial advisor or work in the financial field. I've created a free checklist that will help you grow your LinkedIn network in an automated way. You can download this free checklist right now at https://bit.ly/3RPMBJb Let me know if there is anything else I can do for you.